Оюутан цэрэг хөтөлбөрт I-III дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой

Оюутан цэрэг хөтөлбөрт I-III дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүд олон таарсан тул бүртгэлийг сунгаж, энэ сарын 14-ний өдрийг дуустал бүртгэхээр болсон. Тиймээс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 2.8-аас дээш голч дүнтэй оюутнууд E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Мөн тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, сүүлийн нэг жилийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбурхан өвчний 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа 2025-03-10

Монгол улс, БНСУ-тай тав дахь шатны хэлэлцээг хийнэ 2025-03-10

Ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг шинэчлэв 2025-03-10

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 2025-03-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Петр Павел албан ёсоор угтаж авлаа 2025-03-10

Оюутан цэрэг хөтөлбөрт I-III дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой 2025-03-10

Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө 16 цагийн өмнө

Түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлэх Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. 16 цагийн өмнө

10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 16 цагийн өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ 10 цагийн өмнө

Хүүхэд аарууланд хахаж нас барсан хэрэг гарчээ 10 цагийн өмнө