БНСУ-д нутаг нэгтнийхээ аминд хүрсэн залууд 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

БНСУ-д нутаг нэгтнийхээ аминд хүрсэн залууд 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Өмнөд Солонгост эхнэрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн сэжиглэж, нутаг нэгтнийхээ аминд хүрсэн 20 гаруй насны монгол залууд шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ. 

Энэ сарын 10-ны өдөр мэдээлснээр Сувон дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхэд яллагдагчаар татагдсан 28 настай А-д 16 жилийн хорих ял оноосон гэв. Сэжигтэн А нь өнгөрсөн оны 11-р сард Кёнги мужийн Суво хотын гудамжинд танил 34 настай Б-г хутгалан хөнөөжээ. 

Сэжигтний эхнэр "Б гэрт маань хэлэлгүй орж ирээд согтуу унтаж байхад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" хэмээн нөхөртөө хэлсэн байх бөгөөд А нь Б-тэй уулзахаар очжээ. Тухайн үед Б нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ба уучлалт гуйхаас татгалзсан байна. 

А нь тухайн үед гэмт хэрэг хийх сэдэлгүй байсан, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэмээн мэдүүлсэн бол шүүх бүрэлдэхүүнд ирсэн нотлох баримтад А нь зэвсгээ урьдаас бэлдсэн байсан нь тогтоогдсон байна. Иймд иргэн А-г бусдын амь насыг хөнөөхөөр урьдаас бэлдсэн гэх үндэслэлээр ийнхүү 16 жилийн хорих ял оноожээ. 

Эх сурвалж: https://news.zindaa.mn/525e

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Чежу дэх монголчуудад консулын үйлчилгээ үзүүлжээ 2025-04-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарчээ 2025-04-07

Пёньянд олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо 2025-04-07

БНСУ-д оршин суугаа иргэдийн тулгамдаад буй асуудлаар ярилцжээ 2025-04-08

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025-4-14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ. 2025-04-10

БНСУ-д нутаг нэгтнийхээ аминд хүрсэн залууд 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2025-04-11

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд улс төрөөс ангид, ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 2025-04-12

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт ордноос нүүлээ 2025-04-13

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал болов. 18 цагийн өмнө

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён тэргүүлж байна. 17 цагийн өмнө

БНСУ-д сүүлийн гурван жилийн хугацаанд 63 нүх үүссэн байна.  17 цагийн өмнө