БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал болов.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал болов.

Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал өнөөдөр болж байна. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн 12 дугаар сард гаргасан онц байдал тогтоох тухай миний шийдвэр бол бослого биш гэж мэдэгджээ.
Юн Сог Ёль Сөүл хотын төв дүүргийн шүүхэд хар өнгийн хамгаалалтын машинтай ирээд олны нүдэнд өртөхгүйн тулд газар доорх зогсоолоор дамжин шүүхийн байр руу нэвтэрчээ. Шүүх хурал өглөөний 10:00 цагийн үед эхэлсэн бөгөөд Юн Сог Ёль хөх өнгийн костюм өмсөн шүүгдэгчийн суудалд сууж байв. Шүүхийн шийдвэрийн дагуу хэвлэлийнхнийг гэрэл зураг авах, бичлэг хийхийг хоригложээ.
Ерөнхий прокурор асан Юн Сог Ёль 12 дугаар сарын 3-ны өдөр онц байдал тогтоож, бослогыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тухайн үед тэрбээр уг зарлигтай холбоотой санал хураалт явуулах боломж олгохгүйн  тулд Үндэсний Ассемблейн байранд цэргүүдийг нэвтрүүлсэн байна.
Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Үндэсний Ассемблей Юн Сог Ёльд импичмент зарлахыг дэмжиж, улмаар дөрөвдүгээр сарын 4-нд Үндсэн хуулийн цэц түүнийг огцруулахыг санал нэгтэйгээр дэмжсэнээр албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Прокурорын зүгээс ерөнхийлөгч асны төрийн хэргийн талаарх үзэл бодол, онц байдал зарлахын өмнөх бэлтгэл үйл ажиллагаанаас үндэслэн дүгнэлт хийхдээ, түүнийг “Үндсэн хуулийг гажуудуулахын тулд бослого үймээн дэгдээх зорилготой байсан" гэж үзжээ.
Бослого үймээн дэгдээх нь дээд тал нь бүх насаараа хоригдох эсвэл цаазын ялтай гэмт хэрэг юм. Албан тушаалаас нь огцруулсны дараа Юн Сог Ёль Сөүл дэх ерөнхийлөгчийн өргөөнөөс нүүж, шүүхээс 10 минутын дотор алхаад очих зайд байрлах хувийн байшиндаа буцаж иржээ. 
Өнөөдрийн шүүх хурлын үеэр цэргийн хоёр офицерыг гэрчээр байцаана.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.