БНСУ-д сүүлийн гурван жилийн хугацаанд 63 нүх үүссэн байна. 

БНСУ-д сүүлийн гурван жилийн хугацаанд 63 нүх үүссэн байна. 

Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. 

Өнөөдөр өглөө Пусан хотын Сасан дүүрэгт байрлах метроны шугамын өргөтгөлийн ойролцоо нүх үүссэн бөгөөд тус улсад сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 63 нүх үүссэн байна. Ойролцоогоор 3 метр өргөн, 2 метрийн гүнтэй уг нүхнээс 200 метрийн зайд 5 метрийн өргөнтэй, 3 метрийн гүнтэй нүх өмнөх өдөр нь үүсчээ. 

Мөн өнгөрөгч баасан гарагт Кёнги мужийн Гванмён хотын метроны барилгын талбайн ойролцоо нүх үүссэн бол Сөүл хотноо амралтын өдрүүдэд хэд хэдэн нүх үүссэн байна. 

Тус улсын онцгой байдлын газраас мэдээлснээр эдгээр нүхнүүд хот суурин газар газрын гүнд бүтээн байгуулалт ихээр хийж буйтай холбоотой байж болзошгүй гэв. Хотжилт ихтэй газруудад эдгээр нүхний тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хүний амь эрсдэж, эд хөрөнгийн хохирол ихээр учрах болжээ. 

2022 оны 3-р сараас 2025 оны 3-р сарын хооронд тус улсын хэмжээнд эдгээр нүхтэй холбоотой 451 осол гарсан болохыг албаныхан онцолсон байна. Нүх үүсч буй шалтгааныг үргэлжлүүлэн судалж байгаа ч хавар болж хөлдсөн газар гэсэж, зун борооны улирал эхэлмэгц цөмрөх тохиолдол их байгаа тухай албаныхан дурдсан байна. 2018 оноос хойш үүссэн нүхнүүдийн 76 хувь нь хавар болон зуны улиралд үүссэн бөгөөд нийт 1345 нүхнээс 371 нь хавар, 647 нь зуны улиралд тус тус бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: Зиндаа.мн

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.