Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт  өнөөдөр /2025.04.14/  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь нар удирдан явууллаа.

Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын  VI уулзалтаар хоёр орны харилцаа тэр дундаа парламент, Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн дөрвөн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. 

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга О.Цогтгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Э.Болормаа, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Найдалаа, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Үндэстний хорооны гишүүн Жан Тайфань, Санхүү, Эдийн засгийн хорооны гишүүн Хө Юүнжи, Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Фүли болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НББХ: ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг шинэчлэн тогтоов 2025-04-14

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 516 бүртгэгджээ 2025-04-14

“Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилж, авч ирлээ 2025-04-14

Х.Нямбаатар: ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьсан ч хүлээж аваагүй 2025-04-14

Цахим ажлын зараар иргэдийг залилжээ 2025-04-14

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо 2025-04-14

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа 2025-04-15

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2025-04-15

Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй 2025-04-15

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 2025-04-15

ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна 2025-04-15