Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цахим ажлын зараар иргэдийг залилжээ 2025-04-14

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо 2025-04-14

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа 2025-04-15

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2025-04-15

Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй 2025-04-15

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 2025-04-15

ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна 2025-04-15

"Хавдрын эсрэг үндэсний аян" Дорноговь аймагт нээлтээ хийлээ 2025-04-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа 2025-04-15

ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина 2025-04-15

Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна 2025-04-15