Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй

Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй

Иргэн болон байгууллагууд хуульд заасан журмын дагуу шимтгэл төлж, Эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэн, даатгуулагч иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг.. Харин Эрүүл мэндийн даатгалын сан нь татвар, шимтгэл болон иргэдийн шууд төлбөрөөс бүрддэг.

2025 онд тус сангийн төсөв 2.3 их наяд төгрөгөөр батлагдсан юм. Өмнө нь ЭМДС-ийн төсвийг бүтэн жилээр нь баталж, эмнэлгүүд иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ дагуу нэхэмжлэл гарган, үүнд үндэслэн ямар нэг хязгааргүй санхүүжилт авдаг байсан. Харин энэ тогтолцоо нь даатгалын санг алдагдал хүлээхэд хүргэдэг байв. Иймээс 2025 оноос эхлэн уг системийг өөрчилж, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжсэн юм. Шинэ тогтолцооны хүрээнд санхүүжилтийг илүү хяналттай, үр ашигтай зарцуулах зорилт тавьжээ. 2025 оны статистик мэдээллээс үзвэл, Эрүүл мэндийн даатгалын санд энэ оны нэгдүгээр сард 203 сая төгрөг, хоёрдугаар сард 437 сая төгрөг төвлөрсөн байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд сонгогдох хүмүүс нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүйн ойлголттой, бодлого, хууль тогтоомжийн үзэл баримтлалыг мэддэг байх шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж буй зарим тушаал, шийдвэр нь хуулийг давсан шинжтэй байна. Төсвөөс хамааралтай байдаг эрүүл мэндийн салбартаа аль болох л хязгаар тавьдаггүй, хүний өвчнийг хязгаарласан буруу тогтолцоо гаргахгүй гэж хууль баталсан. Гэтэл одоо даатгалын санхүүжилтэд хязгаарлалт тавьж, эмнэлгүүдийн орлогоос 20-30 хувийг хасах хүртэл арга хэмжээ авч байгаа нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. 

Бид 2018 онд Эрүүл мэндийн тусламжийн тухай хууль мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуультай болсон. Эдгээр хуулийн гол санаа нь тусламж үйлчилгээ хүн бүрд тэгш хүрдэг, өвчнийг хязгаарлах бус эмчлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, чанартай тогтолцоог бий болгох юм. Даатгуулагчийн мөнгөнөөс нийгмийн эрүүл мэндийн тусламжийн мөнгөө гаргаад байж болохгүй. Энэ нь Засгийн газрын өөрсдийнх нь хийх ёстой төсөвт суух ёстой, санхүүжилт. Мөн эрүүл мэндийн эрт илрүүлэг хийж байгаа төсвийг харвал арай л дэндүү хийхийн эцэсгүй, битгий хийгээсэй гэсэн юм шиг бага төсөвтэй. Хэнийг ч орхигдуулж болохгүй гэх эрүүл мэндийн тусламжийн гол үзэл санаа хаягдаж огт болохгүй. Хүн бүрд хүрдэг байх хэрэгтэй. Эрүүл мэнд нь зөвхөн хувь хүний хувийн хариуцлагын асуудал байхаа больж, нийгмийн орчин, нөхцөл байдал, эдийн засаг, боловсрол, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг цогц ойлголт болон өөрчлөгдөж байна. Эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн хувь хүн хичээх биш, нийгмийн бүх түвшний оролцоо, дэмжлэг чухал юм.

Баялгийн сан нь дотроо эрүүл мэнд, боловсрол хоёрт санхүүжилт зарцуулж болно гэдэг. Гэвч одоогоор 360 тэрбумын өртэй болсон даатгалын сан байна. Үндэсний зөвлөл нь даатгалын сангаа шалгаж байна л гээд байдаг. Ер нь бүтээлч биш энэ байдал эрүүл мэндийн салбарыг татаж унагалаа. Өвчин тусаад хүн бүрэн эмчлүүлж чаддаг байх, төсөв нь хангалттай байх л ёстой юм. 

Эх сурвалж: https://itoim.mn/a/2025/04/15/society/bwr?641c5925f579b208cfee5d882bb05c81

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьсан ч хүлээж аваагүй 2025-04-14

Цахим ажлын зараар иргэдийг залилжээ 2025-04-14

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо 2025-04-14

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа 2025-04-15

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2025-04-15

Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй 2025-04-15

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 2025-04-15

ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна 2025-04-15

"Хавдрын эсрэг үндэсний аян" Дорноговь аймагт нээлтээ хийлээ 2025-04-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа 2025-04-15

ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина 2025-04-15