Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна

Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг өнгөрсөн гуравдугаар сард томилсон.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ажил үүргээ хүлээлцээгүй, их хэмжээний өр үүсгэж хохирол учруулсан болон НЭМГ-ын даргын тушаалыг биелүүлээгүй зарим албан хаагчийг ажлаас чөлөөллөө.

Мөн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн байранд их засвар хийж, төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн дүүргийн хэмжээнд шаардлагатай байгаа хүүхдийн болон дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. 

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв бол нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллага. Сарын өмнө тус эмнэлгийн захирлаар А.Дэлгэрбаярыг томилсон хэдий ч өмнөх удирдлагын эсэргүүцлээр эмнэлгийн үйл ажиллагаа тасалдаад байсан. Тиймээс эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг зогсоож буй албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөллөө. Мөн өнгөрсөн хугацаанд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь хууль бус эзэмшлийнхээ хүрээнд нийгмийн даатгалд 705 сая төгрөг, татварт 507 сая төгрөг, тодорхойгүй нэг тэрбум 26 сая төгрөгийн өр үүсгэж, их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулна. Энэ онд уг эрүүл мэндийн байгууллагын их засварын ажилд 4.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Засвар хийснээрээ СХД-т нэн шаардлагатай байгаа хүүхдийн болон дотрын эмнэлэг, элэг судлалын тусламж, үйлчилгээг өргөжүүлнэ” гэв. 

Харин СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдлын талаар тус тасгийн эрхлэгч З.Ганчулуун мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүргийн хүүхдийн тасаг нийтдээ хэвтэн эмчлүүлэх 130 ортой. Гэвч жилийн турш 250-300 хүүхэд хүлээж авдаг. Мөн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 150 гаруй хүүхэд, ханиад томууны үед 350-400 хүүхэд үйлчлүүлдэг учраас байнгын өндөр ачаалалтай ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 135 мянган хүүхдэд ганцхан тасаг ногддог учраас өвлийн их ачааллын үеэр зарим хүүхдийг ЭХЭМҮТ-рүү шилжүүлэн эмчлүүлдэг болсон. Тиймээс СХД-т нэмэлт хүүхдийн эмнэлэг зайлшгүй шаардлагатай” гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 2025-04-15

ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна 2025-04-15

"Хавдрын эсрэг үндэсний аян" Дорноговь аймагт нээлтээ хийлээ 2025-04-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа 2025-04-15

ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина 2025-04-15

Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна 2025-04-15

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй 2025-04-15

Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов 2025-04-15

ЦЕГ: Баг зүүж, хутга барин дайрсан асуудлыг шалгаж байна 2025-04-15

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна 2025-04-16

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ 2025-04-16