Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа.

Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн каластер, 4800 га-д тээвэр логистикийнн нэгдсэн төв, 2450 га-д Өгийнуурын аялал жуулчлалын бүсийг байгуулахаар төлөвлөж байна.

Хархорум хотыг байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус хотын байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Хархорум хотын тал хувийг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг шийдэхээр эхний ээлжид төлөвлөж байгаа бөгөөд хангайн бүсийн эдийн засгийн тулгуур хот болгох бүрэн боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид Ерөнхий сайдад танилцуулав.

Эртний нийслэл Хархорум хотын туурийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг эрчимжүүлэх, Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101,7 км, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам, Улаанбаатар-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг эхний ээлжид тулгамдаж буй асуудлууд байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2025-04-15

Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй 2025-04-15

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 2025-04-15

ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна 2025-04-15

"Хавдрын эсрэг үндэсний аян" Дорноговь аймагт нээлтээ хийлээ 2025-04-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа 2025-04-15

ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина 2025-04-15

Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна 2025-04-15

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй 2025-04-15

Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов 2025-04-15

ЦЕГ: Баг зүүж, хутга барин дайрсан асуудлыг шалгаж байна 2025-04-15