Оросын тал байлдааны бүх ажиллагааг зогсооло

Оросын тал байлдааны бүх ажиллагааг зогсооло

Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Владимир Путиний зарласан түр эвлэрлийн хугацаанд Оросын тал байлдааны бүх ажиллагааг зогсоолоо. Тавдугаар сарын 8-ны 00:00 цагаас эхэлсэн гал зогсоох хугацаа тавдугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл 72 цаг үргэлжилнэ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гал зогсоох шийдвэр гаргаснаа дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ тавдугаар сарын 3-нд мэдэгдсэн байна. 

Оросын талын зүгээс, хэрэв Украин түр эвлэрлийг зөрчвөл Оросын Зэвсэгт хүчин дайралтыг няцаахад бэлэн байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, тавдугаар сарын түр эвлэрлийн талаарх Оросын байр суурь аль хэдийн тодорхой болсон бөгөөд уг асуудалтай холбоотой шинэ чиглэл, зааварчилгаа одоогоор гараагүй байна гэжээ. Харин Украины Зэвсэгт хүчин лхагва гаргийн шөнө Оросын бүс нутгууд руу дронноор өргөн цар хүрээтэй дайралт хийсэн байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд уг дайралтыг няцаажээ. Москва хотын орчимд есөн дроныг устгасан гэж нийслэлийн захирагч Сергей Собянин мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.