Биткоины ханш 105 мянган ам.доллароос давлаа

Биткоины ханш 105 мянган ам.доллароос давлаа

Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105 мянган ам.доллароос давлаа. 

Хөрөнгө оруулагчдийн дунд ам.долларт итгэх итгэл суларч, худалдааны шинэ дайнтай холбоотойгоор зах зээлд үүссэн тодорхойгүй байдал даамжирч байгаа нь трейдерүүдийн дунд болгоомжлол үүсгэжээ.

“Binance” биржийн арилжааны явцад уг криптовалютын ханш 0.34 хувиар өсөж, 105 032 ам.долларт хүрсэн байна. Биткоинд хөрөнгө оруулах гэсэн санхүүгийн байгууллагуудын сонирхол нэмэгдэж байгааг хөрөнгийн биржид бүртгэлтэй биткоины арилжааны сангуудад (ETF) орж ирж буй хөрөнгийн тасралтгүй урсгал харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.