БНХАУ-ын Гуанси болон Шаньси мужийн захирагчийг авлигын хэргээр шалгаж эхэллээ.

Хятадын Авлигатай тэмцэх газраас Гуанси мужийн захирагч Lan Tianli-г "хууль, сахилга бат зөрчсөн байж болзошгүй" хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ. Тус байгууллага өнгөрсөн дөрөвдүгээр сард Шаньси мужийн захирагчийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн юм. Тус улсад ердөө хоёр сар хүрэхгүй хугацаанд дээд түвшний хоёр дахь албан тушаалтан шалгагдаж байна. БНХАУ-ын Сахилгын хяналтын төв комисс (CCDI) мэдэгдэлдээ Lan Tianli-г "сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн" гэж сэжиглэж буйгаа хэлсэн бөгөөд энэ нэр томъёо нь ерөнхийдөө авлигыг хэлдэг. Мэдэгдэлд сэжиглэгдсэн зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 62 настай Lan Tianli 2021 онд Гуанси мужийн захирагч болсон. Тэрээр тавдугаар сарын 10-11-нд олон нийтийн өмнө гарч ирснээс хойш сураггүй байгаа аж.
Хятадын Авлигын эсрэг кампанит ажил нь "бар" буюу удирдах албан тушаалтнаас "нян" гэгдэх төрийн албан хаагчийг ялгалгүй онилж, хуулийн өмнө бүх хүн хүчин мөхөс гэдгийг харуулдаг байна. Тус улс гадаадын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж авлигын хэргээр буруутгагдаж зугтсан этгээдийг интерполоор эрэн сурвалжилдаг. Мөн эх оронд нь буцаан авчрах ажлыг зохион байгуулдаг байна. Гадаад хэргийн яам болон хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааны хүчинд "авлигачдад дэлхийн хаана ч аюулгүй орогнох газар үгүй" гэж БНХАУ-ын дарга Xi Jinping зарладаг билээ.
Эх сурвалж: https://www.straitstimes.com/asia/china-investigates-guangxi-government-head-over-suspected-disciplinary-violations
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.