“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал зургаадугаар сарын 5–6-нд Улаанбаатар хотноо болно. 

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж байна. 

Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү бага хурлыг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах яриа хэлэлцээний уламжлалт тавцан болж ирэв. 

Бага хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй бусад бүс нутгийн орнуудын төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн төлөөлөл идэвхтэй оролцдог гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авлаа 2025-05-13

Орон сууцны үнэ 16 хувиар өсжээ 2025-05-13

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.6 хувиар өсжээ 2025-05-13

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025-05-14

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна 2025-05-14

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно 2025-05-14

"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав 2025-05-14

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1789 болжээ 2025-05-14

Баянгол дүүрэгт боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ 2025-05-14

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав 2025-05-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав 2025-05-14