Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа.

Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон. Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо. 

Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно 2025-05-14

"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав 2025-05-14

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1789 болжээ 2025-05-14

Баянгол дүүрэгт боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ 2025-05-14

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав 2025-05-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав 2025-05-14

Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо 14 цагийн өмнө

Онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийжээ 14 цагийн өмнө

12 ордын зурхай. /2025.05.15/ 14 цагийн өмнө

“Гэр бүлийн олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. 12 цагийн өмнө

"Номын баяр"-т ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцоно 12 цагийн өмнө