Баянгол дүүрэгт боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ

Баянгол дүүрэгт боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Баянгол дүүрэгт 53,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, хяналт тавин ажиллаж байна.

Тус дүүргийн 10 дугаар хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг “Шонхорчин” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Тус барилга ашиглалтад орсноор 9, 10 дугаар хорооны сурагчид ерөнхий боловсролын 113, 13, 78 дугаар сургууль руу зам хөндлөн гарахгүй, гэрт ойр сургуульд хамрагдах боломжтой боллоо.

Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж 960 суудалтай, спорт, урлаг заалтай, гал тогоотой шинэ барилгыг 2 жилийн хугацаанд “Содон номин констракшн” ХХК ашиглалтад орууллаа.

Дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж 640 хүүхдийн суудалтай шинэ барилгыг “Дарцагт ноёд групп” ХХК 3 жилийн хугацаанд ашиглалтад орууллаа.

Дүүргийн 198 дугаар цэцэрлэгийг 200 орны хүчин чадалтай барилгаар өргөтгөх ажлыг “Хөх хайрхан трейд” ХХК гүйцэтгэж дууслаа. Тус байршилд орон сууцнууд шинээр баригдаж цэцэрлэгийн ачаалал нэмэгдэж байсныг ийнхүү шийдвэрлэх боломж бүрдлээ.

Дүүргийн 9 дүгээр хороонд 50 хүүхдийн хүчин чадалтай “Өргөө цэцэрлэг”-ийг “Интел хаитек” ХХК бариж улсын комисст хүлээлгэн өглөө.

Тус дүүргийн 1 дүгээр хороонд 2019 онд эхэлсэн 200 ортой цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэж буй “Түмэн алт” ХХК-г барилга угсралтын ажлыг гүйцэтгэхгүй байгаа тул нийслэлтэй хамтран гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025-05-14

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна 2025-05-14

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно 2025-05-14

"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав 2025-05-14

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1789 болжээ 2025-05-14

Баянгол дүүрэгт боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ 2025-05-14

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав 2025-05-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав 2025-05-14

Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо 13 цагийн өмнө

Онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийжээ 13 цагийн өмнө

12 ордын зурхай. /2025.05.15/ 13 цагийн өмнө