“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа...
Шинэ төрлийн титэмт вирус “COVID-19” тусаад эдгэрч гэртээ гарсан хүн дахин өвчилж нас барсан тохиолдол гарлаа...
БНСУ-д шинэ төрлийн титэмт вирус “COVID-19”-р өвчлөгчдийн тоо өдөр ирэх тусам буурсан байгаа таатай мэдээ байгаа болов ч санаа амарч болохоор нөхцөл байдал үүсээгүй л байна.
Учир нь өнгөрөгч 24-ний өдөр өвчний тархалтын голомт болоод байгаа Тэгү хотод эдгэрч гэртээ гарсан хүн дахин тус өвчнөөр өвчилж нас барсан тохиолдол гарлаа.
БНСУ-д энэхүү халдварт өвчин газар авах хамгийн гол хүчин зүйл болсон “Шин Чон Жи” хэмээх Кристийн шашны гаж урсгалын халдвар авагчдын нэг болох 53н настай эрэгтэй иргэн А нь анх 2-р сарын 27ний өдөр тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож гэрийн хорионд эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Иргэн А-гийн биеийн байдал бага багаар сайжирсаар 3-р сарын 6-ний өдөр давтан өгсөн шинжилгээгээр “COVID-19” вирус илрээгүй тул энэ сарын 11-ний өдрөөс эдгэрсэнд тооцож гэрийн хориог цуцалсан байна.
Гэтэл 7хонгийн дараа буюу 18-ний өдөр гэртээ ухаан алдаж унасан байдалтайгаар олдсон иргэн А нь эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 24-ний өдөр харамсалтайгаар нас барсан байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх үед нь авсан давтан шинжилгээнд шинэ төрлийн титэмт вирус “COVID-19” илэрсэн байна.
Одоогоор түүний дахин “COVID-19” вирусээр өвчилсөн шалтгааныг шалган судалж байна.
Орчуулсан : Д.Тодням
Эх сурвалж : БНСУ-ын “Yonhap News TV”
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.