Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. 30 жилийн өмнөх 1990 оны 3 сарын 26-ны өдөр хоёр улсын ГЯЯ-ны дэд сайд нар "Элчин сайд нарын түвшинд дипломат харилцаа тогтоох тухай протокол"-д гарын үсэг зурснаар хоёр орны орчин цагийн найрамдалт харилцаа эхэлсэн түүхтэй.

БНСУ нь социалист системийн улс орнуудаас Зүүн Европын Унгар, Польш, Югаслов, Чех, Болгар зэрэг орнуудаас гадна Ази тивээс анх удаа Монгол улстай дипломат харилцаа тогтоосон нь тэр байсан юм.

Гадаад харилцааны мэргэжлийн хүний хувьд дүгнэхэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны эдийн засаг, улс төрийн харилцааны суурь бат бөх, маш сайн тавигдсан боловч бусад улс орнуудтай харьцуулахад идэвхтэй өрнөл сул байгаад сэтгэл дундуур байдаг аа. Харин манай улсын эдийн засгийн хүнд хэцүү цаг үед ажиллах хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс бол яах аргагүй БНСУ билээ.

13, 14-р зууны Монголын эзэнт улсын Юань гүрний үеийн 800 жилийн өмнөөс эхлэлтэй манай хоёр орны харилцааг орчин цаг үед, шинэ шатанд тухайн цагийн хүнд хэцүү нөхцлийг үл тоон эхлүүлсэн ахмад үеийн дипломатч нартаа энэ өдөр сэтгэлийн сүү өргөмой.

Шинэ системийн улсад, өөр ертөнцөд Монгол иргэдээ нутагшуулах үйлсэд хүчин зүтгэж, хоёр орныг улам ойртуулах албанд зүтгэж яваа дипломат албаны дунд үеийн албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Хоёр улсын харилцааг шинэ түвшинд, илүү өргөн хүрээнд өргөжүүлж, дараагийн 30 жилийн өнгийг тодорхойлох залуу үеийн гадаад харилцааны албан хаагчид, дипломатч, Солонгос судлалын эрдэмтэн судлаач нартаа ажлын амжилт хүсье.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Трамп Ким Жөн Унд тусламж санал болгожээ 2020-03-22

БНСУ-д "COVID-19" халдвар авсан 93 настай эмэгтэй эдгэрчээ 2020-03-23

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 76-гаар нэмэгдэж, нийт 9037-д хүрсэн байна. 2020-03-24

БНСУ-д өчигдөр буюу 2020.03.23-ний 24:00 цагийн байдлаар халдварын шинэ тохиолдол 76 бүртгэгдэжээ. 2020-03-24

БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ 2020-03-25

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр 2020-03-25

Б.Чинбат: Бидний бие сайжирсан, удахгүй эх орондоо очно 2020-03-26

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв. 2020-03-26

Халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд 10 минут л ... 2020-03-26

“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа... 2020-03-26

“Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2020-03-26