БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ

БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 100 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 9137 болсон бөгөөд үүнээс 40.8 хувь нь буюу 3730 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн ээлжит мэдээлэлд дурджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Гёнгидо мужид, 14 нь Дэгү хотод, 13 нь нийслэл Сөүл хотод, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна. Мягмар гарагт зургаан хүн нас барснаар, нас барсан тохиолдлын тоо 126 болжээ.


Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж байгаагаар, сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европын орнуудаас ирж байгаа Өмнөд Солонгосчуудыг гэртээ тусгаарлагдахыг хүсэж байгаа боловч ирснээсээ хойш гурван хоногийн дотор нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусний шинжилгээ хийлгэх ёстой байна. 


Харин Европын орнуудад зорчоод ирсэн гадаадын иргэдийг түр оршин суух газарт нь шууд хүргэж, шинжилгээ авна. Тэдний шинжилгээний хариу халдваргүй гарсан ч гэсэн удаан хугацаагаар ирсэн хүмүүс гэрийн хорио цээрийн дэглэмийг 14 хоногийн хугацаанд сахих ёстой бөгөөд харин богино хугацаанд зорчих иргэдийн биеийн байдлыг тогтмол хянахаар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хойд Солонгос дахин пуужин харвалаа 2020-03-22

Д.Трамп Ким Жөн Унд тусламж санал болгожээ 2020-03-22

БНСУ-д "COVID-19" халдвар авсан 93 настай эмэгтэй эдгэрчээ 2020-03-23

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 76-гаар нэмэгдэж, нийт 9037-д хүрсэн байна. 2020-03-24

БНСУ-д өчигдөр буюу 2020.03.23-ний 24:00 цагийн байдлаар халдварын шинэ тохиолдол 76 бүртгэгдэжээ. 2020-03-24

БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ 2020-03-25

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр 2020-03-25

Б.Чинбат: Бидний бие сайжирсан, удахгүй эх орондоо очно 2020-03-26

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв. 2020-03-26

Халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд 10 минут л ... 2020-03-26

“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа... 2020-03-26