Улсын Онцгой комисс 13:30 цагаас ХААЛТТАЙ хуралдана

Улсын Онцгой комисс 13:30 цагаас ХААЛТТАЙ хуралдана

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ хаалттай хуралдана.

Хуралдаан Төрийн ордонд 13:30 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх юм. 

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр хуралдаж, ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, генерал Т.Бадрал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд ажлаа хуваарилжээ.

Тэд нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байгаагаа онцоллоо.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн орны Элчин сайдын яамдаар нь дамжуулж халамжлах асуудлыг тодотголоо. Түүнчлэн иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдэлээ сайн тооцоолж авч ирэхийг, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг үүрэг болгосон байна. Энэ бүхнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэлийг өгчээ. Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр /2020.04.09/ Улсын Онцгой комиссоос шийдвэрлэж, дараа нь нэгдсэн мэдээллийг олон нийтэд өгөхөөр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.