КОВИД-19: Буриадад есөн өвчтөн эдгэж, нэг хүн нас баржээ
ОХУ-ын Буриадад шинэ төрлийн коронавирусний халдвар илэрснээс хойш нийт 60 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Үүнээс есөн хүн эдгэсэн бол 73 настай эмэгтэй нас баржээ. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон 50 хүн эмчлүүлж байна.
Буриадад халдвар авсан иргэд хаагуур явсныг тодорхой харуулдаг карт гаргажээ. Энэ картаас хүмүүс өвчтөнүүдийн хавьтлын бүсийг мэдэж, өөрийн халдвар авсан байх эрсдэл хэр болохыг тогтоож болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.