Гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Хаврын дунд шарагчин туулай сарын хонгорцог одтой харагчин хонь өдөр
 

  • Аргын тооллын: 2020.04.10, Баасан
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 06.12-19.35
  • Үс засуулбал: Тохиромжгүй
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Хий

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.