Испани улс хоёр дахь удаагаа онц байдал зарлалаа

Испани улс хоёр дахь удаагаа онц байдал зарлалаа

Испанийн парламентын ээлжит хуралдаанаар тус улсад хоёр дахь удаагаа онц байдал зарлахыг дэмжлээ. Хоёр дахь онц байдал дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Тус улсад вирусний халдварын тохиолдол, нас баралт огцом нэмэгдэж байгаатай холбоотой аж.

“Бид шаардлагатай бол ухрах ёстой. Тиймээс бид онц байдал зарлаж байна” гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ярьжээ.

Испани улс гуравдугаар сарын 14-ны өдөр анх удаагаа онц байдал зарлаж гуравдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилж байсан юм.

Тус улсад одоогийн байдлаар 153.2 мянган хүн коронавирусээр оношлогдож, 15.4 мянган хүн эндээд байна. Харин 52.1 мянган хүн эдгэрчээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.