12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна

12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэлээ.

Тус холбооноос сард 1-2 удаа олон нийтэд тустай ажил хийж буй. Тэгвэл энэ сарын 5-нд “Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалтыг олон нийтэд зориулан нээлттэй явуулах аж. Сургалтад спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, сэтгэлзүйч Б.Золзаяа, хоолзүйч С.Мөнхтуул, халдвар судлаач Э.Бат-Өлзий нар сонирхолтой сэдвээр илтгэл тавих юм. Түүнчлэн үндэсний бөхийн лиг “Алтан цом”-оос гадна улс, аймгийн цолтнуудын гурван барилдаантай. Мөн сумын цолтон, залуу бөхчүүд болон аймаг, цэргийн цолтны тус бүр нэг барилдааныг энэ сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

Барилдааны хуваарийг хүргэе.

Арванхоёрдугаар сарын 6

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Арванхоёрдугаар сарын 7

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Арванхоёрдугаар сарын 13

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 130 дахь удаагийн барилдаан

Арванхоёрдугаар сарын 14

МҮБХ-ны “Алтан цом”-ын барилдааны 3-р тойргийн сүүлийн хагас /14:30 цагт/

Арванхоёрдугаар сарын 20, 21

МҮБХ-ны “Алтан цом”-ын барилдааны 4-р тойрог /14:30 цагт/

Арванхоёрдугаар сарын 27

Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Арванхоёрдугаар сарын 29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан /13:00 цагт/ тус тус болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шри Ланк улс үер, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний ​​тоо 330-аас давжээ.  2025-12-01

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 487 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2025-12-01

Виза картын мэдээллийг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 2025-12-01

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 2025-12-01

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 23 цагийн өмнө

12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна 21 цагийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо 17 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв 17 цагийн өмнө

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО 17 цагийн өмнө

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ. 9 цагийн өмнө