Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын сайтад холбон үйл ажиллагаанд нэвтрүүлжээ.

Энэ нь 24 цагийн турш нээлттэй ажиллах бөгөөд үйл ажиллагаанд нэвтэрснээс хойш 2092 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Тус чатбот нь виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулж, хэрэглэгчдэд монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд 97590 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Ингэхдээ утсаар 87245, биечлэн 4646, цахим шуудангаар 5699, мессенжер чатаар 623 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүлээн авсан дуудлагын хэмжээ 20.8 хувиар өссөн бол алдсан дуудлагын хэмжээ 10.2 хувиар буурчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 487 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2025-12-01

Виза картын мэдээллийг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 2025-12-01

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 2025-12-01

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 23 цагийн өмнө

12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна 21 цагийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо 17 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв 17 цагийн өмнө

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО 17 цагийн өмнө

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ. 9 цагийн өмнө