Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв

МХЭҮК Монголын Хөдөлмөрийн их сургуулийн судлаачдын багтай хамтран “Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт: Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо” судалгаа хийж байна.

Энэ хүрээнд эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо хүний эрүүл мэндээ хамгаалуулах, тэгш, хүртээмжтэй, хүрэлцээтэй, чанартай эсэхэд хэрхэн нөлөөлөх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх, иргэнийг санхүү болон бусад эрсдэлээс хамгаалахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах чиглэлээр гаргаж буй бодлого шийдвэр, эрх зүйн зохицуулалт нь хүний эрхэд суурилах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, санхүүжилтийн оновчтой зарцуулалт, үр дүнтэй тогтолцоо бий болгоход анхаарах талаар саналаа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт ЭМД-ын тогтолцоо, санхүүжилтийн асуудлаар ЭМЯ, Сангийн яам, тэдгээрийн газар, хэлтэс, ЭМДҮЗ, ЭМДЕГ, НЭМҮТ, ЭМХТ, НЭМГ, Дэлхийн банк, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Виза картын мэдээллийг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 2025-12-01

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 2025-12-01

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 23 цагийн өмнө

12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна 21 цагийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо 17 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв 17 цагийн өмнө

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО 17 цагийн өмнө

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ. 9 цагийн өмнө