Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөжээ

Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөж байгаа бөгөөд охиныхоо байр суурийг бэхжүүлэх алхмуудыг хийж байна гэж Reuters агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны (NIS) мэдээллийг эш татан бичжээ. 

Ким Жу Э ойрын үед болох Хөдөлмөрийн намын хуралд оролцохыг тус алба үгүйсгэсэнгүй. Тагнуулын байгууллагын дүгнэлтээр, тэрбээр уг хуралд оролцож байгаа нь, мөн танилцуулж байгаа арга хэлбэрүүд, мөн албан ёсны статус олгох магадлалтай байгаа нь түүнд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа гэдгийг тодорхой хэмжээгээр баталж байгаа ажээ. NIS-ийн хаалттай мэдээллийн дараа парламентын гишүүн Ли Сон Кун хэлэхдээ, Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага өмнө нь Ким Жу Эг  нэр дэвшигчийн хувиар хэлэлцэж байсан бол одоо түүнийг залгамжлагчаар "томилох шатандаа явж байна" гэжээ.

Түүнийг эрх мэдлийг залгамжлахад бэлтгэж байгаа тухай Өмнөд Солонгосын тагнуулууд анх 2024 оны долоодугаар сарын 29-нд мэдээлж байжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр нэр дэвшигч сонгогдох магадлалтайг онцолж байв. Ким Жу Э эцгийнхээ хамт цэргийн парад, албан ёсны үйл ажиллагаануудад тогтмол оролцдог. 2025 оны есдүгээр сард тэрбээр эцэгтэйгээ хамт Хятадад айлчилсан юм.

Тухайн үед Yonhap агентлаг мэдээлэхдээ, энэхүү айлчлал нь эрх мэдлийг шилжүүлэх бэлтгэл байж болохыг илтгэж магадгүй гэж байв. Ким Жу Эг 13 орчим настай гэж таамагладаг бөгөөд төрсөн он сар өдрийг нууцалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-сын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно 2026-01-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ.  2026-01-16

БНСУ-ын ерөнхий сайд асан 23 жилийн хорих ял сонсжээ 2026-01-22

БНСУ-ын Засгийн газрын $5.6 саяын буцалтгүй тусламжаар гаалийн хяналтыг сайжруулна 2026-02-06

БНСУ-ын BTS хамтлагийн тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна 2026-02-13

Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөжээ 2026-02-13

БНАСАУ-ын удирдагч Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар Ким Жон Ун улиран сонгогдов 2026-02-23

БНСУ-д согтуугаар автомашин жолоодсон даргыг шууд халлаа 2026-02-23

Юн Сог Ёль бүх насаар нь хорих ял шийтгэлийг давж заалджээ. 2026-02-26

Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ 2026-03-03

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ.  11 цагийн өмнө