БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ. 

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ. 

Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ. Уг сургуулилалт гуравдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Энэ онд хээрийн дадлага сургуулилалтын тоог хоёр гаруй дахин цөөрүүлсэн байна. Өнгөрсөн онд 51 удаа сургуулилалт хийсэн бол энэ онд 22 удаа хийхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэхгүй байх үүднээс цэргийн хээрийн сургуулилалтыг жилийн туршид өмнөхөөс илүү жигд хуваарилан зохион байгуулахаар төлөвлөжээ. Умард Солонгосын эрх баригчид АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг дайн өдөөх бэлтгэл гэж үздэг.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны засаг захиргаа өмнөх Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас ялгаатай нь Пёньянтай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа юм.  

Энэ удаагийн сургуулилалтад 18 мянга орчим цэргийн алба хаагч оролцож байгаа нь өмнөх оныхтой ойролцоо байна. Сургуулилалтын үеэр “орчин үеийн дайны үеийн тактикуудыг" боловсруулна. Мөн дайны үед зэвсэгт хүчний шуурхай командлалыг АНУ-аас Өмнөд Солонгост шилжүүлэх нөхцөл бүрдсэн эсэхийг үнэлэх ажээ. Өмнөд Солонгосын засаг захиргаа энэ эрхийг Ерөнхийлөгч Ли Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2030 он гэхэд буцаан авахыг зорьж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөжээ 2026-02-13

БНАСАУ-ын удирдагч Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар Ким Жон Ун улиран сонгогдов 2026-02-23

БНСУ-д согтуугаар автомашин жолоодсон даргыг шууд халлаа 2026-02-23

Юн Сог Ёль бүх насаар нь хорих ял шийтгэлийг давж заалджээ. 2026-02-26

Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ 2026-03-03

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ.  2026-03-11

БНСУ-ын эрх баригчид шатахууны үнийг хязгаарлах түр журмыг гаргажээ.   2026-03-15

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах санал хүргүүлэхээр болжээ 2026-03-20

БНСУ-д гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгджээ 2026-03-20

БНСУ-ын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алджээ 2026-03-22

Ким Жөн Ун БНСУ-ыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж мэдэгдэв 2026-03-24