Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна

Израил улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй болно.

Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Газын зурваст 2023 оны 10 дугаар сараас эхлэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эх орондоо буцах хүсэлт гаргасан 17 иргэнийг /87,5 сая төгрөг/, 2025 оны 6 дугаар сард иргэнийг / 88,113,600 сая төгрөг/ Иргэд туслах сангийн зардлаар Израил Улсаас татан авах ажлыг зохион байгуулсан бөгөөд одоогоор тус улсад оршин суугаа иргэдээс эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэд байхгүй.

Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх жишгийн дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна.

ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна.
Үүнд:

• Израил-40,
• АНЭУ-80,
• Египет-45,
• Кувейт-38,
• Саудын Араб-23,
• Йордан-1,
• Оман-2,
• Бахрейн-33,
• Катар-19.

Тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой 2026-02-27

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 2026-02-27

Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав 2026-02-27

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ 2026-02-27

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026-02-28

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна 2026-03-01

ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна 2026-03-01

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. 2026-03-01

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв 2026-03-01

Сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцлаа. 21 цагийн өмнө

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхэллээ. 21 цагийн өмнө