Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар албаныхантай өнөөдөр уулзаж, үүрэг өгөв.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв.

Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулав.

Ерөнхий сайд Эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ 2026-02-27

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026-02-28

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна 2026-03-01

ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна 2026-03-01

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. 2026-03-01

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв 2026-03-01

Сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцлаа. 19 цагийн өмнө

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхэллээ. 19 цагийн өмнө

Израил, Иран болон АНУ-ын хоорондын цэргийн ажиллагаа эрчимжиж байна 18 цагийн өмнө

Цахилгаан ХЯЗГААРЛАХ хуваарь 18 цагийн өмнө

Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана 13 цагийн өмнө