“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна.

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна.

Одоогоос 101 жилийн тэртээ С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоо нэгдэж, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.

1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан энэ өдрийг 2011 онд Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан юм.

Төв Азийн цээжинд анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн Монгол Ардын Нам төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр гэж үздэг.

Монгол Ардын Намын удирдлагууд, энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Мөн эх орончдоо дурсан санаж, тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэнд таниулан сурталчлах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгох, эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав 2026-02-27

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ 2026-02-27

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026-02-28

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна 2026-03-01

ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна 2026-03-01

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. 2026-03-01

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв 2026-03-01

Сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцлаа. 19 цагийн өмнө

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхэллээ. 19 цагийн өмнө

Израил, Иран болон АНУ-ын хоорондын цэргийн ажиллагаа эрчимжиж байна 18 цагийн өмнө

Цахилгаан ХЯЗГААРЛАХ хуваарь 18 цагийн өмнө