“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа

Монгол Улсын аялал жуулчлалыг дэмжих, агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын дагуул Хүннү хотын бүтээн байгуулалт, хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох чиглэлээр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр нар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудал болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг гүүрэн гарцаар холбох дэд бүтэц, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх, дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлагагүйгээр, нисэхийн аюулгүй байдлын болон хил, гаалийн хяналтын тусгай зохицуулалтаар транзит зочид буудалд шууд, чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол ИНЕГ нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. 

“Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаар дамжин өнгөрөх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад Улаанбаатар хотыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2026-03-18

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2026-03-18

АНУ-ын B1/B2 ангиллын виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болно. 22 цагийн өмнө

ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг дуудаж уулзаж, тодруулга, тайлбар авчээ 8 цагийн өмнө

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цагийн өмнө

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа 7 цагийн өмнө

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 7 цагийн өмнө