Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх цэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хавсралтад багтсан ажлуудыг хариуцан хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллахыг, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Албан даалгаврын жагсаалтад багтсан эдгээр үйл ажиллагаа бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага судалгаа хийж дүгнэлтийг нь гаргаад зөвлөмж болгосон асуудлууд. Тэндээс гаргасан зөвлөмжийг үндэслэн сайд нарт үүрэг даалгавар өгч буйгаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, яам бүрд хариуцан хэрэгжүүлэх бодитой ажлуудын жагсаалт гарсан. Төсөв мөнгө зарцуулахгүйгээр хийх боломжтой гэдгийг онцоллоо.

Тухайлбал, аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрх олгох, 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, Зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг автомат тогтолцоонд шилжих асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо. Энэ шийдвэр ажил хэрэг болсноор орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болно, Зөвшөөрлийн хугацаа 3-5 дахин богиносож, бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна.

Сангийн яам гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудтай хамтран ЖДҮ-д зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн тусгай шугамыг бага хүүтэй нээх, хэрэглээний зээлийн эзлэх хувийг 40 хувь хүртэл бууруулж, үйлдвэрлэлийн зээлд шилжүүлэх, Хувийн хэвшлийн ажилтнуудын сургалтын зардлыг татвараас хасах, аймгийн төсвийн зарлагын дээд хязгаарыг орон нутгийн онцлогт тохируулан уян хатан болгож, бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

Энэчлэн яам бүрд хариуцан ажиллах 100 гаруй шийдвэрийн жагсаалт бүхий албан даалгавар гаргаснаа Ерөнхий сайд танилцуулж, албан даалгаврын явц, үр дүнг ЗГХЭГ-т сар бүр тайлагнахыг хатуу анхаарууллаа хэмээн ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 2026-03-20

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа 2026-03-20

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-03-20

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа 2026-03-20

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 2026-03-20

Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 18 цагийн өмнө

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав. 16 цагийн өмнө

Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 9 цагийн өмнө

Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ 9 цагийн өмнө