ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав.
Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохиролцов.
Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, Хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэх, "Хавдар судлалын үндэсний төвийн II"- ийн хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилт зэрэг чухал чиглэлүүдэд хамтран ажиллахаар тогтлоо.
Уулзалтын дараагаар Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулав.
Тохиролцоогоор, Монгол Улсад оношлогдож, эмчлэх боломжгүй өвчний үед БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь чадавхжуулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэж байгаа болно.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.