Занданшатар Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав.

Занданшатар Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг өнөөдөр анхааруулав.

Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 тэрбум орчим төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 2 их наядын өр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар шүүмжлэв.

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгаж, ашиглалтад оруулах ажил үе шаттай хэрэгжиж буй талаар ажлын хэсгийн ахлагч ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Тухайлбал, дутуу баригдсан “Шинэ Яармаг” хорооллыг гүйцэд ашиглалтад оруулснаар багш, эмч нарыг орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамруулах, Хөгжлийн банкны өр төлбөрт авсан Гантиг вилла хотхоны барилгад дахин үнэлгээ хийж, зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 52 обьектыг дуудлагаар худалдах бололцоотой гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав. Өр төлбөрт тооцож авсан обьектод зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэхгүй бол ажил урагшлахгүй гэдгийг анхааруулав. Энэ хүрээнд хөрөнгийн менежментийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх хуулийн төслийг шинэчлэн боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

Улс 2 их наяд төгрөгийн авлагатай. Үүний 482.48 тэрбум нь Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банкны, үлдсэн нь Хөгжлийн банканд 27 зээлдэгчийн өр төлбөр байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2026-03-20

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав. 2026-03-20

Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026-03-20

Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ 2026-03-20

Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална 2026-03-22

Занданшатар Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав. 2026-03-23

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзаж, хэлэлцээ хийв 21 цагийн өмнө

Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийлжээ 21 цагийн өмнө

Европын Парламентын хороо хууль бус цагаачдыг буцаахтай холбогдуулан шинэ журам батална 5 цагийн өмнө

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 3 цагийн өмнө