БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ

БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ

БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг эзэнтэй нь холбогдохгүй тохиолдолд шууд хүч хэрэглэн зайлуулах журам хэрэгжиж эхэлсэн нь олон нийтийн дэмжлэгийг авч байна.

Тус улсын гал түймэртэй тэмцэх байгууллагууд яаралтай дуудлагын үед зам хаасан автомашины эзэнтэй утсаар холбогдох, зарлан мэдэгдэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авдаг байсан. Харин эзэн нь утсаа авахгүй, хугацаа алдах нөхцөл үүсвэл галын машин тухайн тээврийн хэрэгслийг түлхэх, мөргөж зайлуулах, шаардлагатай бол цонхыг нь хагалж чирэх хүртэл арга хэмжээ авах эрхтэй болсон байна.

Энэхүү журам нь галын машин саатсанаас болж гал түймэр унтраах ажиллагаа удааширч, амь нас, эд хөрөнгийн хохирол нэмэгдсэн хэд хэдэн тохиолдлын дараа батлагджээ. Албаныхны мэдээлснээр, яаралтай тусламжийн үед минут бүр хүний амь насанд нөлөөлөх боломжтой тул зам чөлөөлөх ажиллагааг хүлээлгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн аж.

Шинэ журмын дагуу галын машины ажиллагаанд саад учруулсан автомашины эвдрэл, гэмтэлд улсын байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэн өөрөө барагдуулах зохицуулалт үйлчилж байгаа юм.

Мөн галын машины зам хаасан тохиолдолд торгууль ногдуулах бөгөөд давтан зөрчил гаргасан иргэдэд илүү өндөр хариуцлага тооцох боломжтой аж.

БНСУ-д хэрэгжиж буй энэхүү арга хэмжээ нь гал түймрийн үед шуурхай ажиллагааг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой бөгөөд замын соёлд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн гэж албаныхан үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алджээ 2026-03-22

Ким Жөн Ун БНСУ-ыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж мэдэгдэв 2026-03-24

Умард Солонгос, Беларусь хоёр найрамдлын гэрээ байгууллаа 2026-03-28

БНСУ эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг танилцууллаа 2026-04-02

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтран ажиллахаар тохиролцлоо.  2026-04-04

БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ 2026-04-08

Умард Солонгос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харважээ 2026-04-20

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд оноосон ялын хэмжээг нэмэгдүүлжээ 2026-04-29

БНСУ-ын экспортын хэмжээ хоёр сар дараалан 80 тэрбум ам.долларыг давжээ. 2026-05-01

"Монгол Улсын арслан цолны хүндэтгэл"-ийн барилдаан болно. 2026-05-17

БНСУ-ын “К-гоо сайхан”-ы салбарт түүхэн амжилт тогтоолоо. 2026-05-27