Ким Жөн Ун БНСУ-ыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж мэдэгдэв
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ыг “хамгийн ихээр дайсагнагч улс” хэмээн албан ёсоор нэрлэж, өдөөн хатгалга гаргасан тохиолдолд өршөөлгүй хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээллээ.
Даваа гарагт дууссан БНАСАУ-ын Ардын дээд хурлын 15 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хоёр дахь өдөр буюу сүүлчийн өдөр Ким Жөн Ун үг хэлэхдээ, тус улсын цөмийн зэвсэгтэй улсын статус хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг дахин мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.
"БНАСАУ Өмнөд Солонгосыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж албан ёсоор тодорхойлсон бөгөөд цаашид маш тодохой мэдэгдэл, үйлдлээрээ тус улстай харилцаагаа таслах болно" гэж Ким Жөн Ун мэдэгджээ.
Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг чиглэсэн аливаа өдөөн хатгасан үйлдэл гаргавал Өмнөд Солонгосын хувьд "өршөөлгүй" үр дагавар амсуулна гэдгийг анхааруулсан байна.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.