БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтран ажиллахаар тохиролцлоо.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар баасан гарагт хэлэлцээ хийх үеэрээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн аюулгүй байдлыг хангах, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй өргөн хүрээний сөрөг нөлөөг бууруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Ли Жэ Мён уулзалтын дараа хэлэхдээ "Бид цөмийн болон далайн салхины эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэхээ нотоллоо. Мөн Ормузын хоолойгоор ачаа тээвэр саадгүй, аюулгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо" гэж мэдэгдсэн байна.
Хоёр удирдагч мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хоёр талын жилийн худалдааны эргэлтийг 2030 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15 тэрбум ам.долларт хүрсэн юм.Түүнчлэн хиймэл оюун, хагас дамжуулагч болон квант технологи зэрэг өндөр технологийн салбарт цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.