Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28 хувиар нэмэгджээ

Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28 хувиар нэмэгджээ

Манай улсаас албадан гаргасан гадаадын иргэдийн тоо энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.84 хувиар нэмэгдсэнийг ГИХГ мэдээллээ.

Тодруулбал, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч Монгол Улсаас явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 277 иргэнийг албадан гаргажээ.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.

Тус газраас оны эхний улиралд 58 удаагийн хяналт шалгалт хийж, 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчилд холбогдсон, гадаадын 3002 иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-04-10

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав 2026-04-10

УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-12

Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө

Энэ 7 хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна 7 цагийн өмнө

Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28 хувиар нэмэгджээ 7 цагийн өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгджээ 7 цагийн өмнө

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. 5 цагийн өмнө

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо 3 цагийн өмнө

Монголын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж буйг анхааруулав 55 минутын өмнө