Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, ирэх онд хэрэгжүүлэх 17 чиглэл бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. 

Төлөвлөгөөнд хүний эрхийн хяналт шалгалт явуулах, төсвийн төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ хийх, Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр боловсруулах зэрэг чухал ажлууд тусгагдсан.

Мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, хохирол барагдуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн явцыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. 
Хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах асуудлыг онцлон хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.