Загас агнах, барихыг хориглосон хугацаа 6 сарын 15-нд дуусна.гарчигт тохирсон зураг хийж өг

Загас агнах, барихыг хориглосон хугацаа 6 сарын 15-нд дуусна.гарчигт тохирсон зураг хийж өг

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр дуусна.

Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn сайтаас авах боломжтой. Ингэхдээ загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг мөрдөхийг БОУАӨЯ-наас мэдээлэв.

Ахуйн зориулалтаар энэ онд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт загас агнах, барих боломжтой. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрөл авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг чанад мөрдөнө. Хориглосон хугацаанд, хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнаж барихгүй, тор хэрэглэхгүй, загас барихдаа буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй, гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахыг хоригложээ. Мөн гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй, гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын ЗДТГ, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг учир иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг тус яамнаас уриалжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-06-06

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-06

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа 2026-06-06

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026-06-06

Өнөөдрөөс скүүтер, мопед, сурроныг түр хориглолоо 2026-06-06

Загас агнах, барихыг хориглосон хугацаа 6 сарын 15-нд дуусна.гарчигт тохирсон зураг хийж өг 2026-06-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө

“Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт болов 13 цагийн өмнө

БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно 13 цагийн өмнө

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ 12 цагийн өмнө

БНСУ-тай стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цагийн өмнө