Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд өргөжин тэлж буйг Ерөнхийлөгч онцлов.

2013 онд эрдэмтэн судлаачдын санал солилцох нээлттэй индэр хэлбэрээр  болж байсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өдгөө бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх чухал тавцан болон хөгжиж буйг тэмдэглэлээ.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг солонгосын тал тууштай дэмжиж, өндөр түвшинд оролцож байгаад баяртай буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, Төв Ази болон Зүүн хойд Азийг холбох ногоон эрчим хүчний коридор зэргийн талаар ярилцах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-06

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа 2026-06-06

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026-06-06

Өнөөдрөөс скүүтер, мопед, сурроныг түр хориглолоо 2026-06-06

Загас агнах, барихыг хориглосон хугацаа 6 сарын 15-нд дуусна.гарчигт тохирсон зураг хийж өг 2026-06-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө

“Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт болов 13 цагийн өмнө

БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно 13 цагийн өмнө

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ 12 цагийн өмнө

БНСУ-тай стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цагийн өмнө