Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна

Өнөөдөр (2026.06.08) Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ өдөр буюу 1926 онд Монголын анхны хүүхдийн хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Мөн энэ өдөр дэлхий дахинд хүүхдийн хэвлэл үүссэний 275 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Ойн хүрээнд Монголын хүүхдийн хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, “Залгамжлагч” сэтгүүл, “Пионерийн үнэн” сонин, “Хойчийн ирээдүй” сэтгүүл зэрэг үе үеийн хүүхдийн хэвлэлүүдийг олон нийтэд танилцууллаа.

Мөн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргасан "Захиа" хүүхэд өсвөр үед зориулсан итгэл найдварын цуврал ном-ын" анхны нэгдүгээр дэвтрийг олон нийтэд танилцууллаа. "Захиа" ном нь зорилтот бүлэг рүү чиглэсэн,  хүүхэд өсвөр үеийн сэтгэлзүйг дэмжих, сэтгэл санааны хүчирхийллэс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах тусламж үзүүлэх зорилготой бүтээл болсон юм. 

Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон салбарын төлөөллүүд,  зохиолч, сэтгүүлч нарын төлөөлөөс оролцлоо.

Хүүхдийн хэвлэл нь зөвхөн мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй Монголын нийгэм, соёл, боловсролын хөгжлийн түүхийг хадгалсан үнэт өв болохыг онцоллоо. Монголын олон нэрт зохиолч, сэтгүүлчдийн анхны бүтээлүүд  хүүхдийн сонин, сэтгүүлийн хуудсанд нийтлэгдэж байсан бөгөөд тухайн үед идэвхтэн бичигчээр ажиллаж байсан олон хүүхэд хожим нь нэртэй сэтгүүлч, зохиолч болсон түүхтэй.

Түүхэн баримтаас үзвэл, “Пионерийн үнэн” сонин нэгэн цагт 200 мянга гаруй уншигчтай, “Залгамж” сэтгүүл 50 мянга гаруй захиалагчтай байжээ. Энэ нь хүүхдийн хэвлэл ямар өргөн хүрээтэй, хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулж байна.

Хүүхэд бол хязгааргүй төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас чадварын ертөнц. Тиймээс хүүхдийн дуу хоолойг түгээж, мэдлэг мэдээллээр хангаж ирсэн хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүх нь Монголын боловсрол, соёлын хөгжлийн салшгүй нэгэн хэсэг билээ гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газараас мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026-06-06

“Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт болов 2026-06-06

БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно 2026-06-06

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ 2026-06-06

БНСУ-тай стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-06-06

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна 2026-06-08

"Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026-06-08

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2026-06-08

Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ 13 цагийн өмнө

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө

Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 10 цагийн өмнө