КОВИД-19 | ОХУ-д алтны нөөц бүрдүүлэхэд хүнд байна

КОВИД-19 | ОХУ-д алтны нөөц бүрдүүлэхэд хүнд байна

Шинэ коронавирусний цар тахлаас шалтгаалан ОХУ-ын алтны экспорт буурсантай холбоотойгоор алтны нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгааг тус улсын Төв банкнаас мэдээллээ.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж нислэгүүдийг цуцалсан нь ийнхүү алтны экспортод сөргөөр нөлөөлсөн байна. Үүнээс шалтгаалан ОХУ-ын Төв банк алт худалдан авалтаа зогсоож болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа аж.

“Тодорхой саад бэрхшээл бий. Банкнуудад тээвэрлэлт, дэд бүтцийн асуудал алтны экспортод нөлөөлж байгаа хэлж байгаа. Одоо бид бусад банкнуудтай хамтран хэрхэн саад бэрхшээлийг даван туулах талаар хэлэлцэж байна” гэж ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина ярьжээ.

Төв банк болон арилжааны банкнуудын уулзалт ирэх долоо хоногт болно гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

ОХУ-ын Төв банк гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 120 тэрбум ам.долларын алтны нөөцтэй гэх судалгаа гарсан юм.

Өнгөрсөн онд ОХУ 10.1 сая тонн цэвэршүүлсэн алт үйлдвэрлэж, үүнээс 5.1 сая унц алтыг Төв банкаар дамжуулан худалдаж, 3.7 сая унцыг нь экспортолжээ.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 376 254 болжээ 2020-04-11

Хорих лагерийн хоригдлуудыг сулласан Олон улсын өдөр 2020-04-11

Битлзийн “Hey Jude” дууны гар бичмэл $910 мянгын үнэ хүрлээ 2020-04-11

ДЭМБ-аас тусламжаар ирүүлсэн хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур хүлээлгэн өглөө 2020-04-11

“Их-20” бүлэг эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах шуурхай арга хэмжээ авна 2020-04-11

КОВИД-19 | ОХУ-д алтны нөөц бүрдүүлэхэд хүнд байна 2020-04-11

Канад улс Саудын Арабтай зэвсгийн нийлүүлэлтээ сэргээж, гэрээ байгуулах талаар дахин хэлэлцэж эхэлжээ 2020-04-11

Коронавирусний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл анх удаа хуралдлаа 2020-04-11

Өнөөдөр ОХУ-д суралцдаг монгол оюутнууд эх орондоо ирнэ. 2020-04-11

Энэтхэг улсад шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 1035-аар нэмэгдэж 2020-04-11

Эквадор улс шоронгийн хоригдлуудаар авс хийлгэхээр болжээ 2020-04-11