Канад улс Саудын Арабтай зэвсгийн нийлүүлэлтээ сэргээж, гэрээ байгуулах талаар дахин хэлэлцэж эхэлжээ
Канадын гадаад хэргийн сайдын пүрэв гарагт мэдээлснээр, тус улс Саудын Араб улсад 14 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх гэрээгээ дахин хэлэлцэж эхэлсэн байна. Ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулсан энэ гэрээгээр Америкийн “Женерал Дайнамик” компаний Канад дахь охин компанид олон мянган ажлын байрыг хадгалж үлдэнэ хэмээн Канадын гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Ингэснээрээ тус улс Саудын Арабтай байгуулсан зэвсгийн гэрээнээсээ гарна хэмээн мэдэгдэж байснаасаа ухарч байгааг хэвлэлүүд тэмдэглэжээ.
Канадын засгийн газар 1 сарын өмнө Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэхээр ирүүлсэн шинэ хүсэлтүүдийг царцаан, өмнө гарсан зөвшөөрлүүдийн дагуу зарим нийлүүлэлтээ үргэлжлүүлсээр байсан гэсэн мэдээ байна.
Саудын араб Иемений дайнд оролцож эхэлснээс хойш болон 2018 онд сэтгүүлч Жамал Хашогги-ийг нас барсны дараа хүний эрхийн байгууллагууд болон улс төрийн эсэргүүцэгчид Канадыг 2014 онд Риад-тай байгуулсан зэвсгийн гэрээгээ цуцлахыг шаардаж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.