КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ

КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тус улсад хоногийн хугацаанд халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварлагсдын тоо 10.4 мянгад хүрсэн тухай мэдээллээ.

Түүнчлэн тус улсад зургаан өдөр дараалан халдварлагсдын тоо 50 буюу түүнээс бага байгаа нь хоёрдугаар сарын 29-ний халдварын оргил үеэс даруй 909 шинэ тохиолдлын бууралттай байна.

Гэвч халдварын хоёр дахь давлагаа голомтлон тархах өндөр эрсдэлтэй байгаа тул сүм хийд, олон нийтийн газруудыг сонор сэрэмжээ алдахгүй байхыг Засгийн газраас нь сануулсаар байна.

Өмнөд Солонгост коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш нийт 211 хүн энджээ.

Халдварын голомт болж байсан Тегү хотод 52 хоногт анх удаагаа халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй. Харин Умард Гёнгсан аймаг болон ойр орчимд нь гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Korea Herald

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-04-10

БНСУ-ын парламентын сонгууль эхэлжээ 2020-04-10

БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ 2020-04-10

Ким Жөн Ун "гэнэтийн" сургуулийг удирдан явуулжээ 2020-04-10

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй 2020-04-11

КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-04-11

Солонгосын Боксыг Дэмжих Сан (СБДС) болон Монголын Боксын Холбооны (МБХ) хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 2020-04-11

БНАСАУ парламентын чуулганыхаа талаар мэдээлээгүй байна 2020-04-11

БНСУ руу хийх тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа. 2020-04-11

Солонгос улсад Парламентын сонгуулийн урьдчилсан санал асуулга ХОЁР дахин өндөр ирцтэй байна!!! 2020-04-11

БНАСАУ-ын удирдагч улс төрийн товчооны хуралд оролцжээ 2020-04-12