БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ

БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ

СӨҮЛ. /Yonhap/. COVID-19” халдвар нь бүрэн эдгэрсэн 91 хүний шинжилгээний хариу дахин "эерэг" буюу халдвартай гарсан гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр мэдээллээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жён Юн Кёны мэдээлснээр, ийм тохиолдлуудаас вирусний шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд “COVID-19”-ийг оношлоход ашиглаж байгаа арчдасын шинжилгээнээс ялгаатай тул хариу нь хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгаа ажээ.

“Бид “COVID-19” халдвар дахин илэрсэн хүмүүсийн амьсгалын замын эрхтэнүүдээс вирусний эсүүдийг тусгаарлахаар ажиллаж байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн мэргэжилтнүүд халдвар дахин илэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн эсэхийг судалж байгаа бөгөөд зарим мэргэжилтний үзэж буйгаар, эсрэг бие үүссэн дархлаатай хүмүүсээс халдвар дамжихгүй аж.

Тусгаарлалтаас гараад удаагүй байгаа хүмүүсийн шинжилгээний харуй дахин эерэг гарсан явдлыг ахин халдвар авсан гэж үзэхээс илүүтэйгээр вирус дахин идэвхжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Вирус болон халдварт өвчин судлаачдын мэдээлснээр, биеийн зарим эсэд үлдсэн коронавирус дахин идэвхжиж, амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлсөн байж болзошгүй байна.

COVID-19” халдвар авсан өвчтөнөөс 24 цагийн зайтай авсан давтан шинжилгээний хариунууд сөрөг гарсан тохиолдолд уг өвчтөнийг бүрэн эдгэрсэн хэмээн үзэж байгаа юм. БНСУ-д өчигдөр шинээр бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос хойш анх удаа 30-аас бага тоонд хүрч буурсан юм. Тус улсад пүрэв гарагт 27 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10450-д хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д очсон монгол иргэдээс коронавирусний халдвар илрээгүй 2020-04-09

Э.Ижилболд: Иргэдийн анхаарал сулармагц “COVID-19” халдварын тархалт огцом нэмэгдсэн 2020-04-10

Монголоос БНСУ-д очсон иргэдээс коронавирусний халдвар илрээгүй 2020-04-10

БНСУ-д коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-04-10

БНСУ-ын парламентын сонгууль эхэлжээ 2020-04-10

БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ 2020-04-10

Ким Жөн Ун "гэнэтийн" сургуулийг удирдан явуулжээ 2020-04-10

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй 2020-04-11

КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-04-11

Солонгосын Боксыг Дэмжих Сан (СБДС) болон Монголын Боксын Холбооны (МБХ) хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 2020-04-11

БНАСАУ парламентын чуулганыхаа талаар мэдээлээгүй байна 2020-04-11