Сөүл хотод баар, цэнгээний газруудыг хаалаа

Сөүл хотод баар, цэнгээний газруудыг хаалаа

Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод 29 настай эрэгтэй Сөүл хотын Итэвон дүүрэгт байрлах гурван ч баараар үйлчлүүлж, улмаар 40 гаруй хүнд халдвар тархсантай холбоотойгоор баар цэнгээний газруудаа хаасан байна.

Сөүл хотын Захирагчийн ажлын албаны шийдвэрээр 2100 гаруй баар, цэнгээний газар тодорхойгүй хугацаагаар хаалгаа барихаар боллоо. 

Халдвар авсан хүмүүс бүгд тухайн иргэнтэй хамт үйлчлүүлж байсан нь тогтоогдсон бөгөөд ихэнх нь Сөүл хотын харьяат иргэд байгаа ч өөр гурван мужийн иргэд байгаа аж.

Дээрх иргэнээс авсан асуумжаар тухайн иргэнтэй нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тогтоож, нийт 1946 хүний нэрсийг гаргажээ.

Гэхдээ одоогоор дөнгөж 647 хүнийг тогтоогоод байна.

Тус улсын халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр Сөүл хотод сүүлийн сар гаруйн хугацаанд халдварын тохиолдол намжиж байсан ч дээрх 29 настай иргэнээс шалтгаалан халдвар шинээр голомтлон тархах эрсдэлтэй гэдгийг анхааруулав.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д халдвар авснаа мэдээгүй өвчтөн таван клубээр үйлчлүүлжээ 2020-05-07

Ким Жөн Ун коронавирусийг ялан дийлсэнд Ши Жиньпинд баяр хүргэжээ 2020-05-08

БНСУ-ын нисэх хүчний болон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг зэмлэн буруушаажээ. 2020-05-08

БНСУ баллистик пуужин туршжээ 2020-05-08

БНСУ коронавирусний 7 эмийн туршилтыг явуулж байна 2020-05-08

Сөүл хотод баар, цэнгээний газруудыг хаалаа 2020-05-10

Тархалт намжиж байсан БНСУ-д 34 тохиолдол нэмж бүртгэгдлээ 2020-05-10

Ким Жөн Ун ОХУ-ын Төрийн тэргүүнд баяр хүргэжээ 2020-05-10

Герман, Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлжээ 2020-05-11

БНСУ-д даваа гарагт халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2020-05-11

БНСУ:Хууль бусаар оршин суудаг гадаадын иргэд коронавирусын шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэсэн мэдээллийг хууль сахиулах байгууллагад дамжуулах, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй. 2020-05-11