“5.18 Ардчилсан хөдөлгөөн, Солонгос улсын ардчилал 40 нас хүрлээ...
Одоогоос яг 40н жилийн өмнө 1980оны 5-р сарын 18-ний өдөр БНСУ-ын
"Гуанжү" хотод тухайн үеийн “Чон Дү Хуан” ерөнхийлөгч болон дарангуйлагч
төр засгийн эсрэг ардчилсан хөдөлгөөн хүчтэй өрнөсөн билээ.
Төр засгийн зүгээс энэхүү бослого хөдөлгөөнийг дарах
зорилгоор тухайн үед “Гуанжү” хотруу орох гарах бүх гарцуудыг хааж хотын
цахилгаан, утасны шүлжээг таслах зэргээр тус хотыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж
байсан бөгөөд цэргийн хүч хэрэглэн харгислан дарах явцад олон зуун энгийн иргэд
амь насаа алдсан харамсалтай түүх байдаг.
Энэхүү ардчилсан хөдөлгөөнийг харуулсан телевиз дэлгэцийн
олон уран бүтээлүүд байдаг бөгөөд тэр дундаас “Таxi Driver” буюу таксины жолооч
киног Монголчууд сайн мэдэх бизээ.
Тэгвэл энэ жилийн 5-р сарын 18нд буюу өнгөрсөн даваа
гаригт "5.18 Гуанжү Ардчилсан хөдөлгөөн"-ийн түүхт 40н жилийн ойг тохиолдуулан
анх удаа дурсгал хүндэтгэлийн арга хэмжээг тэр өдрийн түүхэн газар болох
"Чолла Намду" аймгийн засаг захиргааны төв байрны өмнөх талбай буюу
"Ардчиллын талбай"-д зохион байгууллаа.
Энэхүү аргах хэмжээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин
тэргүүн хадагтайн хамт, “Чолла Намду” аймгийн амбан захирагч, “Гуанжү” хотын засаг
дарга, “Ардчилсан нам” эвслүүдийн тэргүүнүүд зэрэг төр засгийн тэргүүн өндөр
дээд албан тушаалтай хүмүүс оролцохоос гадна “5.18-ийн Хохирогчдын холбоо”, “5.18
Нас барагчдын гэр бүлийн холбоо” зэрэг холбогдох төрийн бус байгууллагуудын
төлөөлөл, Мөн тус ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан болон хохирсон иргэдийн ар
гэрийн төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээний үер БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “5.18 Ардчилсан хөдөлгөөн”-ийн өнөөгийн бидэнд үлдээсэн өв сургамж асар их болохыг онцлон тэмдэглээд төр засгийн зүгээс 5.18-ний үйл явдалтай холбоотой үнэн мөнийг тогтоох ажилд бүхий л хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ тухайн үед нисдэг тэрэгнээс энгийн иргэдрүү гал нээсэн үйл явдал зэргийг заавал илрүүлэн тогтоох болно гэж хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.