Шуурхай мэдээ : “СамСон Соүль” Нэгдсэн эмнэлгийн 4н сувилагчид “Корона вирус” илэрлээ.

Шуурхай мэдээ : “СамСон Соүль” Нэгдсэн эмнэлгийн 4н сувилагчид “Корона вирус” илэрлээ.

Дөнгөж сая БНСУ-ын “Соүль” хотын захирагч “Паг Вон Сүн” хотын захиргааны төв байранд хийсэн мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр дамжуулан “СамСон Соүль” Нэгдсэн эмнэлгийн 4н сувилагчид “Корона вирус” илэрсэн тухай мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор халдвар авсан шалтгааныг бүрэн тодорхойлж чадаагүй байна гэж хэллээ.

Өчигдөр буюу 18ний өдөр цээжний хөндийн мэс засалд оролцсон мэс заслын 1 сувилагчаас “Корона вирус” илэрсэн учир хамт ажиллаж байсан тусад сувилагчдыг яаралтай шинжилгээнд харуулсан бөгөөд дахин 3н сувилагч “Корона Вирус” туссан болох нь тогтоогдсон байна.

Эдгээр сувилагчид бүгд хамт ажилдаг бөгөөд халдвар авсан ажилтны тоо дахин нэмэгдэж болно гэж мэдээллээ.


Учир нь эдгээр сувилагчид тус эмнэлгийн мэс заслын “С” блокийн цээжний хөндийн болон эмэгтэйчүүдийн мэс заслуудад орж ажилладаг бөгөөд одоогоор халдвар тээж байх үедээ 19н хүний мэс засал дээр орсон болох нь тогтоогдоод байгаа бол нийт 300 орчин хүнтэй ойрын хавталд орсон байна.

Цаашид эдгээр ойрын хавьталд орсон хүмүүсийг олж илрүүлэн шинжилгээнд хамруулж тусгаарлах ажлуудыг цаг алдахгүй явуулж байгаа тухай мэдээлэл өглөө. 

 

Эх сурвалж : “Чусон Илбу” сонин

Орчуулж эмхэтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.