Гадаадын гэрээт ажилчид БНСУ-д буцан ирэхэд тавих шаардлагууд

Гадаадын гэрээт ажилчид БНСУ-д буцан ирэхэд тавих шаардлагууд

БНСУ-д короновируст халдварын цар тахал намжиж, түр хугацаагаар нутаг буцсан гадаадын ажилчид эргэн ирж байгаатай холбогдуулан хорио цээр, тусгаарлалтын дэглэмийн шинэ журмыг мөрдөх болсон тухай БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас мэдэгдлээ.

Энэхүү журмын дагуу түр хугацаанд нутаг буцсан /Е-9 ангиллын визтэй/ гэрээт ажилчид Солонгост ирэхээсээ өмнө ажил олгогчтойгоо урьдчилан холбогдож тусгаарлах байрны асуудлаа баталгаажуулсан байна.

Үүний тулд тухайн улсад Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас томилогдон ажиллаж буй (EPS center) төвөөс тодорхойлолт (Confirmation of Self-quarantine) авсан байх шаардлагатай. EPS төвүүд нь тухайн гэрээт ажилчны хүсэлтийн дагуу БНСУ-д тусгаарлах байрны талаар тодруулж, тодорхойлолт хийж өгнө. Тухайн гадаадын гэрээт ажилчин уг тодорхойлолтыг авсны дараа БНСУ руу зорчих онгоцны тийз авна.

Зочид буудал, мотель, гэстхаусыг тусгаарлах байрны шаардлага хангахгүй гэж үзнэ. 1 хүн 1 өрөөнд байрлах журмыг мөрдөнө.

Тухайн улс дахь EPS төвд хүсэлтээ шуудан, факс, мэйлээр гаргах боломжтой.

Тухайн улс дахь EPS төв нь гэрээт ажилчинд тодорхойлолтыг англи эсвэл солонгос хэлээр 2 хувь гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

Гэрээт ажилчны хувийн байр нь стандартын шаардлага хангахгүй тохиолдолд орон нутгийн засаг захиргаанаас заасан тусгаарлах байрыг төлбөртэй ашиглахаар шинэ журамд заажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“5.18 Ардчилсан хөдөлгөөн, Солонгос улсын ардчилал 40 нас хүрлээ... 2020-05-19

Шуурхай мэдээ : “СамСон Соүль” Нэгдсэн эмнэлгийн 4н сувилагчид “Корона вирус” илэрлээ. 2020-05-19

КОВИД-19 | Өмнөд Солонгост ахлах сургуулиуд нээгдлээ 2020-05-20

БНСУ-аас эх оронлуугаа буцаж чадахгүй байгаа иргэд Солонгосын Гадаад Хэргийн Яамны өмнө тайван жагсаал хийж байна. 2020-05-20

ЭСЯ-ны ажилтнуудын цахим хаяг, дотуур утасны дугаарууд 2020-05-20

Гадаадын гэрээт ажилчид БНСУ-д буцан ирэхэд тавих шаардлагууд 2020-05-21

Өмнөд Солонгост халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-05-21

Инчон хотод ахлах сургууль нээгдсэн эхний өдөр хэд, хэдэн сурагчдаас коронавируст халдвар илэрчээ. 2020-05-21

БНСУ-д суралцах оюутнуудын анхааралд 2020-05-21

БНСУ-ын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ 2020-05-22

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.22. 2020-05-22